Орон нутгийн сургалт, семинар болж амжилттай өндөрлөлөө.
бичсэн: dornogovi , 2017-06-01,22:16
2017 оны 05 дугаар сарын 24,25 ны өдрүүдэд орон нутгийн сургалт, семинар болж инженер техникч нар хамрагдав. Сургалтаар синоптик процессын үүсэл, явц, орон нутгийн газарзүйн онцлог,цаг агаарын үзэгдлийн үүсэл, аюултай үзэгдлийн ажиглалт хэмжил,шуурхай мэдээ дамжуулалт,хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалтын технологи мөрдөлт, бэлчээрийн төлөв байдлын ажиглалт, ургамлыг танин мэдэх, автомат станц, багаж тоног төхөөрөмж, цаг уурын программ хангамж суулгах, цахим хаяг ашиглах, мэдээ байршуулах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг сэдвүүдээр хичээл заав.
бичлэг