Хүйтний улирлын ажиглалтын зөвлөмж
Хүйтний улирлын ажиглалт эхэлж байгаатай холбогдуулж дараахь зөвлөмжийн дагуу ажиглалтын заавараа мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
Нэг. Цасан бүрхүүлийн ажиглалт
Шинэчлэгдсэн 14-р зааварын 76-85-р хуудаснаас “Цасан бүрхүүл” бүлгийг уншиж мөрдөхӨртөө, харуул ажиглалтын талбайд цасны байнгын хэмжүүрийн шонг байрлуулж, цасны жингийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, бэлтгэхЦД-5 дэвтэрийн өдөр бүрийн цасны бүрхэцийн шинжийг 77-р хуудасны хүснэгтийн дагуу тодорхойлох. Жишээ нь: Тухайн өдрийн 6 баллын цас жигд бүрхэцтэй бол нүцгэн газартай, газаргүйг тодруулж бичиж байх Хур тунадасны хэмжээ 0.5 мм орсон үед хээрийн цасны нэмэлт ажиглалтын хийхгүй, өдрийн 14 цагт 8-р бүлгээр мэдээлэхгүй болсон. Цасны бүрхэц 5 балл буюу түүнээс дээш үед 10,20,30,31-ны өдрийн хээрийн цасны хэмжилт хийгдэнэ.
Нойтон цас- Агаарын температур 0 градусаас дээш үед цас / шуурахгүйгээр/ орвол нойтон цас гэж ажиглаад аюул мэдээ өгнө. Хэрвээ цас ороод шуурч байвал орон шуурга гэж ажиглах
Орон болон цасан шуурганы эрч хүчийг алсын барааны харагдалтаар 14-р зааварын 94-р хуудаснаас харж тодорхойлох
Орон, цасан шуургатай үед үүлний байдлыг тодорхойлох боломжгүй үед дэвтэрт тэмдэглэх талаар 14-р зааварын 113-р хуудаснаас унших
Цас ороод шуурч байвал ЦД-1 дэвтрийн агаарын үзэгдлийн хүснэгтэд орон шуурганы тэмдгийн зэрэгцээгээр орж байгаа цасны тэмдгийг тавина. Жишээг 14-р зааварын 96-р хуудасны хүснэгтээс харах
Цасан бүрхүүлийн ажиглалтын нэмэлт бүлэг
929SS'g – Тухайн ажиглалтын хугацаанд буюу ажиглалтын хугацааны хооронд цас орж байгаа эсэхийг тогтоох боломжгүй онцгой хүчтэй цасан шуургатай үед өгнө.
S'g – Цасан шуурганы өөрчлөлт.
930RR - 12 цаг буюу түүнээс бага хугацаанд бороо, нойтон цас 15 мм, цас 5 мм-ээс их орсон тохиолдолд өгнө.
931ss- шинэ орсон цасны зузаан, ss шинэ орсон цасны зузаан см-ээр. Энэ бүлгийг цас орж байхад болон зогссоны дараах үндсэн хугацаа /08,20 цаг/-нд өгнө.
4ЕSSS - Өртөөний эргэн тойрны /харагдах орчны/ аравны нэгээс их хэсэг цас мөстэй болсон үеэс энэ бүлгийг 08 цагт өгнө.
Е-газрын гадаргыг бүрхсэн цас, мөсний байдал ба түүний шинж /АК-01 коодын 24-р хуудасны 0975 хүснэгтээс цасны шинжийг коодлох/
SSS-цасны зузаан /Ак-01 коодын 29-р хуудасны 3889 хүснэгтээр коодлох/
960ww - 7wwW W бүлгийн ww – д ажиглалтын хугацааны буюу өмнөх 1 цагийн дотор болсон цаг уурын үзэгдэл. 4677 хүснэгтээс харна. Орон шуурга ажиглаад WW цасаар коодлоод 960 нэмэлт бүлгээр шуургыг коодлох
Хоёр. Хөрсний температур, хөрсний гадаргын байдлын ажиглалт
Цас орсон ба цасан шуурга шуурсны дараа термометрүүд цасанд булагдсан байвал түүнийг болгоомжтой гаргаж цасны гадарга дээр байрлуулна. Хэрэв ажиглалтын хугацаанд цасан шуурга шуурах буюу цас орж байвал хэмжилт хийхээс 10 минутын өмнө термометрүүдийн байрлалыг шалгаж, цасны гадарга дээр байрлуулсны дараа тоололт авна.
Өдрийн цагт агаарын температур -3 градус буюу түүнээс дулаарахад цасны гадарга хайлмагтаж эхэлдэг учраас байрлалыг 10 минутын өмнө дахин шалгаж, засч байрлуулан хэмжилт хийнэ.
Хөрсний термометрийн доорхи цас хайлж, тарлантсан бол термометрүүдийг цасны гадарга дээр дээр зөөж байрлуулна.
Цасан бүрхүүлтэй үед хөрсний гадаргын байдлыг харагдах орчны байдлаар 14-р зааварын 61-р хуудасны хүснэгтийн дагуу коодлох. Цас ороод цасны бүрхэц, өндөр багассаж хуучирсан үед хуучин цас гэж тодорхойлох. Өмнөх жилийн ажиглалтаас харахад сарын турш хуурай шинэ цасаар тодорхойлоод байсанд анхаарах.
Гурав. Агаарын температурын ажиглалт
Нойтон термометрийн заалт 0 градусаас доош /тогтвортой/ орсон үед аягатай усыг хөлдөхөөс хамгаалан бүхээгнээс өртөөнд оруулж байх бөгөөд доод уяаг чангалж, батистыг нойтон термометрийн нөөцлүүрээс доош 2-3 мм байхаар тайрна.
Агаарын температур -15 градус болсон үеэс бүхээгт спиртэн термометрийг байрлуулах
Агаарын температур -20 градус буюу түүнээс их болсон үед спиртэн термометрээр тоололт авч ЦД-1 дэвтэрийн нойтон термометрийн заалт нүдэнд бичиж тоололтын баруун дээд талд “сп” гэсэн тэмдэг тавина. Хуурай термометрийн заалт -36 градус буюу түүнээс их үед спиртэн термометрийг дангаар тоололт авч хуурай термометрийн тоололтын нүдэнд бичнэ.
Бэлтгэсэн: Ахлах техникч Л.Цэцэгдэлгэр
Хянасан. Инженер Маралмаа