Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир дарга тэргүүтэй төлөөлөгчид, БНСУ-ын Цаг уурын газрын дарга, доктор Ко Ёнь Хуа тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 05 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны үйл ажиллагаатай танилцав.
БНСУ-ын Цаг уурын газрын дарга, доктор Ко Ёнь Хуа тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймгийн цаг уурын байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломж олгосон явдалд баярлаж талархсанаа илэрхийллээ. Дорноговь аймгаас баруун тийш 30 км –т байрлах “Ингэний ферм” өргөө цагаан гэрт зочид төлөөлөгчдийг хүлээн авлаа.