Нэвтрэх нууц үг:

2014-03-10
Цаашид салбарууд багажийн байрлал, үзлэг үйлчилгээндээ дараах зүйлсийг анхаарч ажиллана уу.

2014 оны 1-р сарын тайлангаас багаж, хэмжих хэрэгсэлд үзлэг үйлчилгээ хийсэн байдлаас үзэхэд багажинд цэвэрлэгээ үйлчилгээ хийв гэж ерөнхий байдлаар бичдэг.  Ямар багаж, хэмжих хэрэгсэлд яг ямар үзлэг үйлчилгээ хийсэн талаар тодорхой бичих хэрэгтэй. Үзлэг үйлчилгээг тухай бүрд нь хийхгүй, дэвтэрт хуурамчаар бичиж  ирүүлэхгүй байхыг анхаараарай.

Автомат станцтай өртөөнүүд хөрсний мэдрүүрийг нүдэн баримжааны ажиглалт хийх бүрдээ датчик ил, эсвэл шороонд дарагдсан эсэхийг шалгаж, засаж байх ёстой. Хөрсний температурын  мэдрүүрийн дээд дөнгөж ил харагдаж байхаар байрлуулна. Мэдрүүрийг хол зөөж тавих , өндөрт өргөх, гараар барихыг хориглоно.  Автомат станцын зааврын 57-р хуудаснаас тодруулж уншаарай.

Хөрсний термометрийн нүцгэн хөрстэй талбайг жилд 2 удаа хавар, намрын улиралд 25-30 см хүртэл ухаж бүрэн сийрүүлж, шороог шигшиж хийх ба цаашид тогтмол малтан сийрүүлж байх хэрэгтэй. Зөөлөлсөн хөрсийг тэгшлэх самнахдаа ажиглалтын талбайн ерөнхий түвшнийг алдагдуулж ( хонхойлгох, овгор, товгор болгох) болохгүй. Бороо орсны дараа хөрсийг тухайн бүрд малтаж зөөллөх хэрэгтэй.

  Зарим салбарт хөрсний минималь термометрийн нөөцлүүрийн эсрэг тал нь максималь термометрийн адил хэмжээгээр /шороо нь овгор болсон/  байрласан байдаг. Минималь термометр маш тэгшхэн байрлаж зөв заана.

Агаар, хөрсний хуваарь хэтэрсэн термометрийг дахин байрлуулахдаа ажиглалтаас 15-20 минутын өмнө байрлуулах, флюгерийг хүчтэй салхи болсоны дараа тогтмол шалгах, батистыг бохирдсон тухай бүр сольж  байхыг анхааруулъя.

 Анхааруулга бичсэн: Ахлах техникч                           Л.Цэцэгдэлгэр

Хянасан: Цаг уурын инженер                                    А.Маралмаа

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax