Нэвтрэх нууц үг:

2014-04-28
Сумдад зөвлөмж

Мэдээлэл

2014 оны 4-р сарын 21-22-ны өдрүүдэд аймгийн УЦУОШАлбанд орон нутгийн ахлах техникч нарын сургалт семинар зохион байгуулагдлаа. Сургалтын үеэр өнгөрсөн хугацааны ажлын үзүүлэлт ололт амжилтын тухай, салбар хариуцсан инженер, ахлах техникч нар хичээл сургалт, цаашид анхаарах зүйлсийн талаар арга зүйн зөвлөмж зааварчилгааг өглөө.

·      ХАА-н цаг уурын ажил эхэлж байгаа учир уг ажилд ач холбогдол өгч ажиглалтыг технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэх. Хортон мэрэгчдийн ажиглалтын мэдээг үнэн зөв мэдээлэх, ХАА-н цаг уур нь улиралын чанартай бие даасан салбар учир түүнийг цаг уурын салбарын нэгэн адил чухал ач холбогдол өгч ижил түвшинд авч явах зайлшгүй шаардлагатай байна.

·      Монгол Улсын Засгийн Газрын 190-р тогтоолд бэлчээрийн төлөв байдлын ажиглалт, хортон мэрэгчдийн ажиглалтанд явахдаа сум орон нутгаас дэмжлэг авах тухай тусгасан байдаг бөгөөд энэ талаар орон нутагтаа хандаж дээрх ажиглалтанд явахдаа бензин шатахууны зардлаа гаргуулах, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

·      Дулааны улирал эхэлж хэт халалт явагдах, агаар мандлын конвекцийн гаралтай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байна. Иймд халатаас үүдэж автомат станцын кабель гэмтэх, ус чийг орохоос хамгаалах арга хэмжээг авч автоматын кабелийг зориулалтын бүрэгчээр бүрэх, усны хамгаалалттай лентээр лентдэх зэрэг арга хэмжээг шуурхай авч тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг авч ажиллах.

·       Орчны шинжилгээний хэлтсийн үйл ажиллагааг орон нутагт танилцуулж мэдээлэх арга хэмжээг авах ба , БОШЛабораторийн үйл ажиллагааны хүрээнд агаар, ус, хөрсний шинжилгээ, эх үүсвэрийн  хийх бүрэн хүчин чадалтай болсон ба байгууллага, орон нутгийн хүсэлтээр шинжилгээг хийх юм.

·      4-р сарын 25-аас 5-р сарын 25-ны хүртэлх хугацаанд станц бүр блогоор өөрсдөө удирдан 1 ажил санаачлан / уралдаан санаачлах/ явуулна. Уралдаандаа идэвхитэй оролцоорой.

ТМҮХэлтэс

Сэтгэгдэл:


танилцлаа баярллаа 44358
Бичсэн: Зочин (зочин) цаг: 12:38, 2014-04-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax