Нэвтрэх нууц үг:

2014-05-20
2014 оны 04 дүгээр сарын хөдөө аж ахуйн цаг уурын тайланд салбаруудын гаргасан алдааны түүвэр

Дараагийн саруудад эдгээр алдааг дахин давтан гаргахгүй байхыг анхааруулъя. Дүгнэх журмын дагуу дүгнэж хариу зааварчилгааг хүргүүлэх болно.

 

1.    Сайншанд станц

-       1-р 10 хоногт хялганы хатаамал ургамлын хэмжсэн өндөртэй таараагүй

-       Цаг уурын түүвэрт 10м/с-ээс дээших салхи буруу түүсэн.

-       Агро дундаж мэдээнд 2-р 10 хоногийн тунадас, хөрсөнд >40 их хоногийн тоо засагдсан.

-       Ургамлын балл үнэлээгүй.

2.    Мандах станц

-       Цаг уурын түүвэрт >6 м/с их салхитай өдрийн тоо 3-р 10 хоногт засагдсан.

-       Мэрэгчдийн нягтшилийн ажиглалтыг хийгээгүй. /Ажиглагдаагүй боловч тухайн ажиглалтыг хийх ёстой хугацаанд нь хийж тайлбар тэмдэглэгээнд бичих ёстой/.

-       Хашаалсан талбайд ургамлын цухуйлт эхлэхэд 10 буюу “а” хувь гэж үзээд хатаамал авна. Хатаамал дээрхи өдрийг харахад оройтуулж авсан.

3.    Замын-үүд станц

-       Бортогоны ажиглалтын талбайн хэмжээ буруу.

-       Ургац хийж жигнэсэн савны жин эргэлзээтэй.

-       I. II.III-р давталтын жинг баллуурдаж зассан.

4.    Хөвсгөл станц

-       Цаг уурын түүвэрт >10м/с салхи 3-р 10 хоногт буруу түүсэн.

-       Бэлчээрийн ургамал цухуйгаагүй байхад гэмтэл ажигласан.

-       Хашаалаагүй талбайд ургамал 9-нд цухуйсан байхад хатаамалыг 19-нд авсан байна./ цухуйлт эхэлсэн өдөр хатаамал авна/

-        Авгалдай, бие гүйцсэн царцааны ажиглалтын бэлчээрийн төрөл, зонхилох ургамлын нэр бичээгүй, ажиглалт хийсэн газрын нэр буруу. /танай сумын бэлчээрийн зонхилох ургамлын төрөл Үетэн-Алаг өвс/

-       Хаврын бортого, мэрэгчдийн ажиглалтыг хийгээд дэвтэрт тэмдэглээгүй байж коодонд өгсөн.

5.    Дэлгэрэх станц

-       Цаг уурын түүвэрт хөрсөнд >400C дулаарсан өдрийн тоо, дутагдал чийгийн дундаж засагдав.

-       Хашаалаагүй талбайд ургамлын өндөр хэмжээгүй. /цухуйлт эхлэнгүүт өндөр хэмжих ёстой/.

-       Мэрэгчдийн ажиглалт хийсэн талбайн хэмжээ буруу бичсэн.

-       Тойм бичээгүй.

6.    Улаан-уул станц

-       Цаг уурын түүвэрт хөрсөнд >400C дулаарсан өдрийн тоо,нийлбэр тунадас, 2-р 10 хоногийн 10м/с их салхи засагдсан.

 

 

7.    Айраг харуул

-       Алдаагүй

8.    Алтанширээ харуул

-       Цаг уурын түүврийн сарын дүн, дундаж, макс, мин, нийлбэр гаргаагүй.

-       9-нд  бэлчээрийн ургамал цухуйгаагүй байхад гэмтэл ажигласан.

-       Бэлчээрийн ургамлын өндөр буруу хэмжсэн. /хатаамалтай зөрөөтэй/

-        Бэлчээрийн ургамлын 4-н зүгийн үнэлгээ өгөөгүй.

9.    Сайхандулаан харуул

-        Цаг уурын түүвэрт  I. II.III-р 10 хоногийн агаарын хамгийн бага, 2-р 10 хоногийн  хөрсний хамгийн бага, хөрсөнд  >400C дулаарсан өдрийн тоо, нийлбэр засагдсан.

-       Бэлчээрийн төрөл үетэн сонгинолог буруу /Үетэн-алаг өвс/

10. Өргөн харуул

-       Ургамлын өндөр хэмжээгүй, хатаамлаас харахад 1-2 см өндөр байна. /хашаалаагүй талбайд цухуйлт эхлэнгүүт өндөр хэмжих ёстой/

-       Бэлчээрийн төрөл  үетэн бутлаг гэж буруу / Үетэн – Алаг өвс/

11. Хатанбулаг харуул

-       Цаг уурын түүвэрт  1-р 10 хоногийн агаарын хамгийн их, хөрсний дундаж, 2-р 10 хоногийн  агаарын хамгийн бага, 3-р 10 хоногийн хөрсний хамгийн их засагдсан.

-       Гэмтлийн ажиглалтын бичиглэл буруу /хялгана, таана- үзүүрээсээ уг хүртэл шаралсан г.м/

12. Улаанбадрах харуул

-       Цаг уурын түүвэрт  1-р 10 хоногийн 6м/с салхитай өдрийн тоо, 2, 3-р 10 хоногийн харьцангуй чийг, дутагдал чийгийн дундаж засагдсан.

13. Иххэт харуул

-       9-нд хаврын дахин ургалт ажиглагдсан бол 19, 25-нд хаврын дахин ургалт гэж бичихгүй /шинэ үе шатгүй гэж бичнэ/

 

 

 

Алдааг түүвэрлэсэн:

Ахлах техникч Л.Цэцэгдэлгэр

                       Х.Оюунцэцэг

Сэтгэгдэл:


44358
танилцлаа
Бичсэн: Зочин (зочин) цаг: 07:44, 2014-05-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax