Нэвтрэх нууц үг:

2014-09-05
ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2014 ОНЫ ЗУНШЛАГЫН МЭДЭЭ / 8-Р САРЫН 20-НЫ БАЙДЛААР /
1409884111

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 2014 ОНЫ ЗУНШЛАГЫН МЭДЭЭ

/ 8-Р САРЫН 20-НЫ БАЙДЛААР /

2014 онд Дорноговь аймгийн хэмжээнд 2014-2015 онд 1516371 толгой мал өвөлжих төлөвтэй байгаа бөгөөд одоогийн байдлаар аймгийн нийт нутгийн, 35.7 хувь нь зуншлага сайн, 14.2 хувь нь зуншлага хэвийн, 50 хувь нь гантай байна.

8 дугаар сарын 20-ны байдлаар Иххэт сумын Баян багийн ихэнх хэсэг, Алтанширээ сумын Тойг баг, Дэлгэрэх сумын Хонгор багаас бусад багийн нутгаар, Өргөн сумын Баянмөнх, Сүмбэр баг, Замын-Үүд сумын 2-р баг, Эрдэнэ сумын Дөрвөлж баг, Цагаан хөтөл багийн зүүн хойд хэсгээр зуншлага сайн буюу 2.2-4.0 ц/га ургацтай, Иххэт сумын баруун болон урд  хэсэг, Алтанширээ сумын Чулуунгишгэр, Зараа баг, Хаяа багийн өмнө хэсэг, Дэлгэрэх сумын Хонгор баг, Өргөн сумын Сүмийн булаг баг, Мандах сумын Өехий баг, Эрдэнэ сумын нутгаар  зуншлага хэвийн буюу 0.8-1.5 ц/га ургацтай, Замын-Үүд сумын 1-р баг,  Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Сайншанд, Мандах, Сайхандулаан сум, Айраг сумын ихэнх хэсэг, Даланжаргалан сумдын нутгаар  гантай буюу 0.0-0.7 ц/га ургацтай байна.

Дорноговь аймгийн 2014 оны ургацын мэдээг олон жилийн дундаж /ОЖД/-тай харьцуулж үзэхэд Замын-Үүд, Мандах, Эрдэнэ,  Айраг сумдад олон жилийн дундажийн орчим, Алтанширээ, Өргөн, Дэлгэрэх, Иххэт сумдад ОЖД-аас ахиу, Даланжаргалан, Сайншанд,Сайхандулаан, Хатанбулаг, Улаанбадрах, Хөвсгөл сумд нь ОЖД-аас бага ургацтай байлаа.

2014 оны мэдээгээр Мандах сумын ургац тус сумын ОЖД-ийн орчим үзүүлэлттэй гарсан хэдий ч сүүлийн /2007-2014/ жилүүдийн нийт нутгийн дундаж ургацын мэдээтэй харьцуулахад Мандах сумын нутгаар ургац 0,3ц/га буюу 67%-аар бага  /гантай/ үзүүлэлттэй гарч байна.

 

 

 

 

 

      

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax