Нэвтрэх нууц үг:

2014-09-05
Дорноговь аймгийн 2014-2015 оны өвөл, хаврын бэлчээрийн даац (багийн нутгаар)
1409884733

Дорноговь аймгийн 2014-2015 оны өвөл, хаврын

бэлчээрийн даац  (багийн нутгаар)

 

“Ган, зуд, ус, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 190 дүгээр тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны хүрээлэнд 2014-2015 оны өвөл,хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

            Дорноговь аймгийн 14 сумын 57 багийн нутагт 2014 оны 08 дугаар сарын 3-20-ны хооронд ургац тодорхойлох ажлыг төвийн инженер, сумдын ахлах техникч, техникч нар тусгайлан сонгож авсан цэгүүдэд хийж гүйцэтгэлээ.

            Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

 

31.5 хувь нь (бэлчээрийн нөөцтэй)

14 хувь нь (бэлчээрийн хүрэлцээтэй)

54.5 хувь нь (даац хэтэрсэн) байна.

 

Өөрөөр хэлбэл нутгийн 31.5 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байна. Харин нутгийн 14 хувь нь өөрийн нутагт өвөлжих, хаваржих бэлчээр хүрэлцээтэй байна. Харин нутгийн 54.5 хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр мал өвөлжилт хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатайг харуулж байна.

            Сум багаар авч үзвэл: Хатанбулаг сумын Халив, Агаруут, Эргэл баг, Улаанбадрах сумын Баянбогд баг, Сайхандулаан сумын Жаргалант баг, Айраг сумын Нард, Нүдэн баг, Даланжаргалан сумын Өнгөт баг, Иххэт сумын Бүрдэнэ баг, Дэлгэрэх сумын Хонгор багийн нутгаар даац 1-3 дахин хэтэрсэн, Мандах сумын Баянхошуу баг, Даланжаргалан сумын Цомог, Бичигт багийн нутгаар даац 3-5 дахин хэтэрсэн, Хатанбулаг сумын Амна ус баг, Хөвсгөл сумын Цагаан дух баг, Улаан бадрах сумын Нүдэн, Сангийн далай баг, Сайншанд сум, Сайхандулаан сумын Улааншороот баг, Даланжаргалан сумын Элдэв багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй гарсан байна.

 

 

 

  

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax