Баян-Өлгий Cu cong
Хөгжингүй бөөн үүлний өндөр нь суурийн уртаас хэд дахин их байх ба орой нь нарийн шөвгөрдүү байна. энэ зурагт тийм үүл алга даа Сайн хардаа.
Баян-Өлгий Cc und, Ci int, Cu fr
Энд байгаа Cc und зөв. Мөн Cu fr зөв. Харин Ci int үүл огтхон ч алга байна. Орооцолдсон сэмжин үүл нь ширхэглэг бүтэцтэй бөгөөд, ширхэгүүд нь сүлбэлдэн орооцолдсон байх ёстой.
Заавраас хараад уншаад “Ci int”-ийн тодорхойлолтод нийцэх зүйл байгаа эсэхийг олдоо. ШЗ.II.01.03.2014-ийн хуудас 105. Тодорхойлолтын цээжил.
Дархан Ac cast. Өвлийн Ac cast үүлтэй төстэй боловч нэгд зун, хоёрт цамхагласан cast орой байхгүй, гуравт суурь харагдахгүй байна. Ac мөн үү? Бөөн бүтэц байна уу?
Дархан Ci inc, Ci sp
Уучлаарай Ci inc үүлийг би мэдэхгүй юм байна. Үүлний шинэ нэр зохиосон бол эхлээд олон улс, ДЦУБ /WMO/-д зөвшөөрүүл
Дорноговь Cb calv. Энэ мэтээр Cu med үүлийг Cu cong болгох, заримдаа бүүр Cb болгох дутагдал түгээмэл байна. Танайд ийм дутагдал гараагүй биз?
Дорноговь Cu, Cb cap arc. Оновчгүй нэршил, сонголт. Бөөн үүл, cap, arc харагдахгүй байна. Энэ мэт хэлбэр, дүрс, төрөл харагдахгүй зураг, зурагт байхгүй нэрүүд байна.
Говь-Алтай Ci sp, Cu cong. Зурагт Ci sp үүл зөв, Cu cong үүл буруу. Cu med үүлийг хөгжиж гүйцээгүй байхад нь cong болгоод байна. Суурийн уртаас өндөр хэд дахин их болох ёстой
Говь-Алтай Ci vert, sp. Энд Том эндүүрэл байна. Дээд хэсэгт үүлний долгиолог бүтэц байгааг нурууны сэртэн, хавирганы яс болгон /vert/ нжрлэсэн болотой. Харин Ci feb, Cc und байгааг огт харсангүй, нэрлэсэнгүй
Говь-Алтай Cu fr, cong 20160628. Cu fr, med байна.
Хөвсгөл Ci unc, vert, sp, Cs fib2.016.05.15. энд хэтрүүлчихсэн байна. Дэгээ, сээр нуруу, сэмжин давхраат үүл байхгүй. Ci sp, fib байна.
Орхон Ac trans ,As trans энд өндрийн бөөн үүл байхгүй. Нэгэн төрлийн бүтэцтэй As trans үүл байна. Орхон аймаг 1 өртөө, 1 харуултай боловч сонголт хийж 5 зураг ирүүлж чаддаггүй, дандаа 2 хавтас явуулж ажил уддаг. Дор зурагт Орхон Cs neb,Ci гэсэн нь Cs neb байгаа ч Ci fib, доод хэсэгт байгаа Cu-г нэрлээгүй
Орхон Cu hum,fr, гэсэн нь босоо хөгжлийн үүлээ зөв таньж дээд мандлын үүлээ нэрлээгүй орхисон байна. Орхон аймгийн цаг уурын хэлтэс, инженер нь үүлээ нэрлэх, таних, сонгох, өртөө, харуулдаа зааварчилах талаар ердөө юу ч хийхгүй байгаа бөгөөд хичнээн удаа зааварчилга бичсэн ч засал авахгүй байгаа тул мэргэжил нэгт нөхөд нь туслана уу. Отгонбаатар дарга анхаарна уу.
Төв аймаг “Bayanchandmani -Cc und, Sc und lent” Cc und үүлийг зөв таньсан, Sc und lent гэсэн нь Sc lent гэж бичигдэх ба Ac lent болно. Учир нь Sc cuf дүрсэнд lent төрөл байхгүй учраас und дүрсийг бичихгүй. Өнрийн бөөн Ac lent үүлийг Sc lent гэсэн.
Төв аймаг “Zuunmod -As neb trans, Sc und op, trans” гэсэнд сиймхий /trans / харагдахгүй байна. Байшингийн дээврийг Том улаан нар гэж андуураагүй байлгүй дээ. Сиймхийг батлах гэрэл, гэгээ, од, нар, сар хаа байна аа? “Und” илүүдсэн.
Увс аймаг Ac cast гэхдээн өвлийн “Ac cast”-тэй төстэй гэж үзсэн бололтой. Нэгд өвөл биш, хоёрт Ac биш, гуравт цамхагласан cast орой байхгүй байна. Өвөрхангай Ci unc-20160702 шулуун суурь, гох дэгээний аль нь ч алга. Нийтлэг зарим дутагдал байна. 1. Заавар, зөвлөмж уншаагүй, хэрэгжүүлээгүй, түүнд хяналт тавиагүй байна. Дээр өгүүлсэн дутагдлыг арилгаж, дараах зөвлөмжийг хэрэгжүүл. 1. Шинэ “ШЗ. II.01.03.2014” зааврыг судлуулж, үүлний ажиглалтын технологийг мөрдүүлж, хяналт тавьж ажиллах. Хяналт, шалгалт, мөрдөлт муу байна.
2. УЦУОША-ны инженер үүлний зурагт шүүмж хийхгүй, хариу зааварчлахгүй, ач холбогдол өгөхгүй, ажлыг ор нэр төдий хийж, хийхгүй хийдүүлж байна.
3. Зарим ташаа зүйл туршлага болон дэлгэрч Cu med үүлийг Cu cong гэх, байхгүй Ci int, Ci unc ... гэх мэт үүлийг ажиглах, As ба Ac үүлийг хамт бичих, үүлний зах, нэгээхэн хэсгийг бие даасан үүл болгон нэрлэх, ажиглах, үүлний зургыг татаж томруулж авах зэрэг хэтэрүүлэг байна. Олон ажиглагч зураг дээр байхгүй үүлний нэр бичсэн байна. үүлний зах, өчүүхэн хэсэгт нэр өгсөн, байгаа үүлийг нэрлээгүй орхисон байна.
2. Сар бүр үүлний зураг, түүнд хийсэн шүүмж, төвд сонгож явуулсан зураг, аймаг нийслэлийн үүлний атласын бүрдэлтийг хэлтэс, даргын Зөвлөлд сонсож байх.
3. Тасралтгүй, хэвийн ажиллагааг тогтмолжуулах