Нэвтрэх нууц үг:

2014-02-23
“Шилдэг техникч” шалгаруулах уралдаан

“Шилдэг техникч” шалгаруулах уралдааны удирдамж

 

       2014.01.24.                                                                                                                                           УЦУОШАлба

 

Монгол Улсад Цаг Уурын Алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтаж  2014 оны шинжилгээний ажлыг сайжруулах ажлын хүрээнд энэхүү уралдааныг зарлаж байна.

Зорилго:  Цаг уурын анхан шатны ажиглалтын чанарыг дээшлүүлэх, техникч нарыг идэвхижүүлэх, ажлын үр дүнг урамшуулах.

Зохион байгуулагч: ТМҮХэлтсийн дарга, салбар хариуцсан инженерүүд, салбар хариуцсан ахлах техникчид.

Зохион байгуулах хугацаа: 2014 оны 2-р сарын 1-ны өдрөөс 3-р сарын 15-ны өдөр хүртэл.

Хамрах хүрээ: 6 станцын  ахлах техникч, техникч нарын дунд зохион байгуулна.

Дүгнэх үзүүлэлт:

1. Ажлын цаг баримтлал /хуваарийн дагуу ээлжинд гарч байгаа эсэх/

2. Ээлжийн хугацаанд автомат станцын тоног төхөөрөмж, багаж хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагааг хангасан байдал

3. Ажиглалтын технологи мөрдөлт болон  алдаагүй ажилласан байх

4. Цаг уурын болон ХААЦУ-ын ажиглалтыг сайжруулах хүрээнд ямар нэг бүтээлч ажил санаачилж, баталгаажуулсан байх  /Аймгуудын шилдэг станцуудын тодорхойлолт явуулсанаас санаа авч  хийх/

5. Техникч нарын ажиглалтын зааварыг мөрдүүлэхэд тодорхой нэг сэдвээр хичээл бэлтгэж заах /Заасан хичээл, шалгалт авсан үр дүнг явуулах/

6. Техникч өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд шинээр сурч мэдсэн зүйлээ ажилдаа хэрэгжүүлсэн байдлаар танилцуулах

7. Ажиглалтын талбай болон багаж, хэмжих хэрэгсэл, тэдгээрийн хадгалалт хамгаалалтанд үзүүлсэн засвар үйлчилгээ, өнгө үзэмж, шинэ санал, санаачлага гаргасан эсэх

Шалгаруулах журам:

1. Өдөр тутмын ажлын үнэлгээнд  станцын дарга хяналт тавьж нэгтгэн гаргаж, техникч бүрийн уралдаанд оролцсон тайлангийн хамт ирүүлнэ.

2. Техникчийн өдөр тутмын ажлын үзүүлэлтээр гаргасан үнэлгээ, дээрхи дүгнэх үзүүлэлтийн 4, 5, 6, 7 дугаарт хийгдэх ажлыг гүйцэтгэсэн байдал зэргийг харгалзан үзэж дүгнэнэ.

3. Уралдаанд оролцогчийн материалыг станцын ахлах техникч хариуцаж 3-р сарын 18-ны дотор ирүүлж, уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнд хэлэлцүүлнэ.

4. “Шилдэг техникч” нарыг  шалгаруулж, шагналыг Дорноговь аймгийн УЦУОШАлбаны хэмжээнд  тэмдэглэн өнгөрүүлэх 90 жилийн ойн баяр дээр гардуулна.

Шагналын хэмжээ: “Шилдэг техникч”-ээр 1-10 техникчийг  шалгаруулж тус бүр 100.000 төгрөг.



Журам боловсруулсан:

Ахлах техникч                              Л.Цэцэгдэлгэр

 

         Хянасан:

Хэлтсийн дарга                              Б.Энхмандал

 

Сэтгэгдэл:


taniltslaa
Бичсэн: urgun цаг: 12:04, 2014-03-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax