Дорноговь аймгийн УЦУОША, Өвөр Монголын Шилийн гол аймгийн цаг уурын албатай хамтран ажиллах уулзалт 2013 оны 12-р сарын 10-ны өдөр Эрээн хотыг цаг уурын өртөөн дээр зохион байгуулагдлаа.
Уулзалтанд Аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, Албаны дарга Н.Энхмаа, Шилийн гол аймгийн Цаг уурын албаны орлогч дарга н.Жарантай болон бусад бүрэлдэхүүн оролцсон.
Уулзалтаар цаг агаарт нөлөөлөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Замын-үүд суманд хилийн боомтоор гарч, орж байгаа зорчигч, ард иргэдэд цаг агаарын мэдээллээр үйлчлэх электрон самбар байрлуулах талаар харилцан ярилцаж, хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Цанталт мөстөлтийн хэмжих багаж
бичлэг
