Нэвтрэх нууц үг:

2015-03-19
Харуулын чийгийн ажиглалтын зөвлөмж

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ

ЦАГ УУРЫН ХЭЛТЭС

 

2015 оны  03-р сарын 17-ны өдөр                                                                         Сайншанд

 

Зөвлөмж

 

Агаарын чийгшил

 

Агаарын нэгж эзлэхүүн /масс/-д агуулагдаж байгаа усны уурын тоо хэмжээг агаарын чийгшил гэнэ. Цаг уурт агаарын чийгшлийн дараах үзүүлэлтүүдийг тодорхойлно.

1/. Үнэмлэхүй чийгшил /а/. Нэгж эзлэхүүн агаарт агуулагдах усны уурын массыг граммаар илэрхийлсэнийг үнэмлэхүй чийгшил гэнэ [а=г/м3, а=г/см3]. Үнэмлэхүй чийг уурын даралт ба температуртай дараах хамааралтай байдаг.

2/. Усны уурын дарапт /е/, Агаарт орших усны уурын / хийн парциал/ даралт. Агаарын найрлага дахь нэг хийн даралт тул [гПа, мб, мм м. у. б.]-аар илэрхийлнэ.

3/. Ханасан уурын даралт /Е/. Тухайн температур /Ta=Td/-ын хувьд байж болох усны уурын даралтын дээд хязгаарын утгыг ханасан уурын даралт /Е/ гэж нэрлэдэг. Агаар дахь усны ханасан уурын даралт /Е/-ыг гектопаскал /гПа/-аар илэрхийлдэг.

4/. Харьцангуй чийг /f/. Агаар дахь усны уурын даралт /е/-ыг тухайн температурт байж болох усны уурын хамгийн их даралт /Е/-д харьцуулж, хувиар илэрхийлснийг харьцангуй чийгшил /f/ гэнэ. Нэгжийн хувь /0-1/ эсвэл бүхэл хувь /%/-аар илэрхийлдэг.

5/. Хувийн чийг /q/. Нэгж масстай агаарт агуулагдаж байгаа усны уурын массыг хувийн чийг гэнэ. Хувийн чийгийг “г/кг”-аар илэрхийлнэ. Хувийн чийг нь уурын даралт ба ханасан уурын даралттай дараах хамааралтай байдаг.

6/. Дутагдал чийгшил /d/. Ханасан уурын даралт ба тухайн температур дахь усны уурын даралтын ялгаварыг дутагдал чийгшил гэнэ. d=Е-е. Үүнийг гектопаскал, миллиметр болон миллибараар илэрхийлдэг. Дутагдал чийгшил гэдэг нь тухайн температуртай агаар усны уураар ханахад дутагдаж байгаа чийгийн хэмжээ юм

7/ Шүүдэр унах температур Td. Агаарын даралт, хувийн чийгшил тогтмол

байхад агаар дахь усны уур ханасан төлөв /f=100%/-т орох үеийн температурыг шүүдэр унах температур гэнэ.

 

Агаарын температур ба чийг хэмжих нөхцөл: Монголын цаг уурын албанд газрын гадаргаас дээш 2.0 метрийн өндөрт, сүүдэрлэгдсэн орчинд, агаарын урсгал 0,8 м/с-ээс хэтрэхгүй, орчинтойгоо агаарын солилцоонд бүрэн орж байх бүхээгт агаарын температур, чийгийг хэмждэг.

Агаарын чийгийн ажиглалтаар уурын даралт, харьцангуй чийг, дутагдал чийг, шүүдэр унах температурыг тодорхойлно.

Агаарын температур, чийгийн хэмжилтийг хийх дараалал:

а/ 30:00-д талбайд гарч нойтон термометрийг усална

б/.50:00-д бүхээгний хаалга нээнгүүт нойтон термометрийн заалтыг тоолно.

в/. Хуурай термометрийн заалтыг тоолно.

д/. Минималь термометрийн “спирт”, “голонцог”-ын заалтыг тоолж, минимапь

термометрийн голонцогыг спиртэнд тулгаж тавина.

е/. Максималь термометрийн тоололтыг авч, сэгсрээд, сэгсэрсний дараах

заалтыг тоолно.

ё/. Хуурай термометрийн 2 дугаар тоололт авах зэрэг дэс дараагаар хийж,

хэмжлийн үр дүнг ЦД-1 дэвтэрт бичнэ.

 

Психрометрээр хэмжилт хийх

 

Батист ,түүнийг уях

Нойтон термометрийн батистыг байнга цэвэр чийглэг, зөөлөн байлгах ба

даавуу бохирдсон эсвэл хатуурсан, байвал солих шаардлагатай.

 

Психрометрийн найдвартай ажиллагааг хангах үндсэн нөхцлийн нэг нь даавууг зөв уях явдал юм. Батистыг зөв уяхын тулд бүхээгээс нойтон термометрийг авч хуучин батистыг аваад нөөцлүүрийг нэрмэл усанд дүрж угаагаад номын завсар төрмомөтрийн нөөцлүүр тал 8-10 см цухуйж байхаар хавчуулж тавина. Ажиглагч гараа угаасны дараагаар шинэ батист авч нэрмэл усанд дүрж норгоод термометрийн нөөцлүүрт батистаа үрчлээгүйгээр нягт орооно. Дараа нь нөөцлүүрийн дээд талын хамгийн нарийссан хэсгээр, захаас 2-3 мм зайд, цагаан утсаар чанга уяна. Нөөцлүүрийн тойргийн 1/4-ээс ихгүй хэмжээгээр батистын хоёр зах зөрсөн байх ёстой. Ингээд дараагийн уях утсаа нөөцлүүрийн дундуур гогцоодож доош нь шувтрах маягаар үрчлээ гаргалгүй татаж нөөцлүүрийн доод хэсгээр сулхан уяна.

 

Хэмжих хэрэгсэлд урьдчилсан үзлэг, усалгаа хийх

Батистыг норгоход зөвхөн нэрмэл ус хэрэглэнэ.

Психрометрийн услуур аяга үргэлж дүүрэн устай байх ёстой тул ажиглалт хийхээс 20 минутын өмнө аяганд ус сэлбэнэ.

Нойтон термометрийн заалт 00С-аас доош орсон үед аягатай усыг хөлдөхөөс хамгаалан бүхээгнээс өртөөний албан тасалгаанд оруулж байх бөгөөд доод уяаг чангалж, батистыг нойтон термометрийн нөөцлүүрээс доош 2-3 мм байхаар тайрна.

Ажиглагч хэмжих хэрэгсэлд урьдчилсан үзлэг хийж байх үедээ нойтон термометрийн усалгаа, заалтыг заавал шалгаж үзнэ

Хэмжилт хийхээс 20 минутын өмнө усалгааг хийнэ. Тэгэхдээ савтай усаа өргөн нойтон термометрийн нөөцлүүрийг далд ортол усанд дүрж, заалт нь өссөөр өөрчлөгдөхгүй болох, хэрэв батист хөлдсөн бол мөс бүрэн хайлж дуусах хүртэл барьж услана. Дулааны улиралд агаарын температур, хуурайшлаас хамаарч ажиглалт хийхээс 7-10 минутын өмнө нойтон термометрийн нэмэлт усалгааг хийж болно. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд нэмэлт усалгааг хийнэ. Их халуун өдөр /Та≥200С /, салхитай үед батист нь ууршиж хүрэлцэхүйц ус татаж авч чадахгүй тохиолдолд нэмэлт усалгааг хийнэ.

Тоос шороо ихтэй юмуу батист амархан бохирддог газарт ажиглалтын хугацааны хооронд термометрийн нөөцлүүрийг устай аяганд дүрж, ажиглалт хийхээс 20 минутын өмнө устай аягыг буулгаж байрлуулна.

 

Тоололт авах

а/. Мөнгөн усны түвшин, ажиглагчийн нүдний хараа яг нэг түвшинд байх ёстой.

б/. Термометрийн заалтыг тоолохдоо амьсгалаа түгжиж эхлээд аравны оронг, дараа нь бүхэл нэгж аравтын оронг тоолно. Тоололтыг аль болох богино хугацаанд хийнэ. Термометрүүдийн нэгж хуваарь нь 0,20С байдаг учир градусын бутархай хуваарийн сондгой оронг нүдэн баримжаагаар тоолж авдаг.

Жишээ нь: Хэрэв 150С ба 160С-ын хооронд хоёрдахь хуваарь дээр мөнгөн ус байрлаж байна гэж үзвэл 15,40С болно. Харин гурав ба дөрөв дэх хуваарийн хооронд байвал температур 15,60С болно. Термометрийн 00С-аас дооших заалтын тоололтыг дээрхийн адил авч өмнө нь хасах тэмдэг тавина.

в/. Мөнгөн усны түвшин “00С”-аас их бол хуваарийг дороос дээш нь, бага бол дээрээс доош нь тоолно /хэмжилтэнд бэлдэх явцад хэрхэн тоолохоо харсан байна/.

Агаарын температур Та≤00С үед ажиглагч нойтон термометрээр тоололт авсны дараа батистын ус ямар төлөв байдалд байгаа /ус, мөс/-г тодорхойлно. Хэрэв батист дээр хэт хөрсөн ус байсан бол, түүнд хатуу зүйл /харандааны бал/-ийг хүргэхэд хөлддөг. Энэ тохиолдолд нойтон термометрийн заалт өснө, харин ус хөлдөж дуусахад буурч эхэлдэг, батист дээр мөс байвал, нойтон термометрийн заалт өөрчлөгдөхгүй. Заримдаа температур 00С-ын ойролцоо байхад нойтон термометрээр тоололт авч байх үед термометрийн мөнгөн ус хуваарийн дагуу тасралтгүй дээш доош гүйх тохиолдол гарч болно.

Ийм тохиолдолд эхний тоололтыг авсны дараа 3-5 минут болоод хуурай ба

нойтон термометрээр 2 дахь тоололтыг авна.

 

“Психрометрийн таблиц” ашиглан чийгшил олох

Псирометрийн таблиц ашиглахдаа батимтын ус, мөс алин болохыг харгалзан тухайн хүснэгтийг ашиглана.

Псирометрийн таблицнаасаа авсан хуурай, нойтон термометрийн тоололтыг давхцуулан харж харгалзах нүдэн дэхь харьцангуй чийг “f”, дутагдал чийг “d” ба шүүдэр цэгийн тетператур “Ƭ”, үнэмлэхүй чийг”а”-ын утгуудыг ЦД-7 дэвтрийн харгалзах нүдэнд хуулж бичнэ.

 

“Вайсала”-гийн чийгийн тооцоолуур ашиглан чийгшил олох

 Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, психрометрээр тодорхойлсон чийг,

Автомат станцаар хэмжсэн чийгтэй уялдаж, нэгэн төрөл байх шаардлагыг

хангах зорилгоор ажлын байранд ороод “Вайсала”-гийн чийгийн тооцоолуур

“Vaisala Humidiy Calculator” програмыг ашиглаж чийгийн үзүүлэлтүүдийг

бүрэн гаргана.

Үүний тулд:

a) “Vaisala Humidity Calculator” програмыг нээж “Basic” дэд цонхыг гаргаад

“Reset” хийж, тоог арилгаад дараах тоонуудыг бичнэ.

b) Дээд “1” хэсэгт агаарын температур, даралтыг бичнэ.

c) Доод “2” хэсэгт нойтон термометрийн заалтыг “Wet bulb” нүдэнд бичнэ.

d) “Calculate” товчлуурыг дарахад бүх үзүүлэлт гарна.

 

АНХААР

Чийгийн үзүүлэлтүүдийг зөвхөн “Вайсала”-гийн чийгийн тооцоолуур ашиглан олно.

4 сарын 1-ээс өмнө чийгийн ажиглалтандаа шаардлагатай нэрмэл ус, батист

услуурын аяга зэргээ бэлтгэж аваарай. Дутуу зүйлсээ төв танилцуулан олж аваарай.

 

 

Зөвлөмж бичсэн:                            Цаг уурын инженер А.Маралмаа


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax